Гарын авлага

Цахимаар нэн тэргүүнд системийн хэрэглэгчийн заавар

Энэ хэсэгт системд нэвтрэх, хэрэглэгчийн эрхийн ялгаа болон үндсэн ажиллагааны ерөнхий мэдээллийг харуулна.

Системд нэвтрэх

  1. Нэвтрэх хуудсанд цахим шуудан болон нууц үгээ оруулна.
  2. “Нэвтрэх” товчийг дарна.
  3. Систем хэрэглэгчийн эрхээс хамааран тохирох хянах самбар руу шилжинэ.

Хэрэглэгчийн эрх

Систем нь агентлагийн дарга, газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн, тайлан нэгтгэгч зэрэг эрхээр ажиллана.

Нэвтэрсний дараах гарын авлага

Нэвтэрсний дараа тухайн хэрэглэгч өөрийн эрхэд тохирсон дэлгэрэнгүй гарын авлагыг “Гарын авлага” хэсгээс харна.

Ерөнхий ажиллагаа

Төлөвлөгөө, 7 хоногийн тайлан, ур чадварын тайлан, үнэлгээ, баталгаажуулалт болон өрөө захиалгын workflow-г систем дэмжинэ.